ЖИНХЭНЭ НАЙЗ ХӨДӨЛГӨӨН / TRUE FRIEND MOVEMENT
ЖИНХЭНЭ НАЙЗЫГ ХҮЛЭЭЖ БИШ ТЭМЦЭЖ ОЛЖ АВДАГ
ЖИНХЭНЭ НАЙЗ ХӨДӨЛГӨӨН / TRUE FRIEND MOVEMENT
ЖИНХЭНЭ НАЙЗЫГ ХҮЛЭЭЖ БИШ ТЭМЦЭЖ ОЛЖ АВДАГ
Жинхэнэ найз клубийн зорилго: Залуу хүн таныг өөрийн сул талаа засаж давуу талаа хурцалж, амьдралын асуудал бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж чаддаг, монголынхоо залуу үеийг гэрэлтүүлсэн хүчирхэг, зөв Монгол Хүн болгон төлөвшүүлж хөгжүүлэх нь манай клубийн эрхэм зорилго билээ.
2018-2020 хооронд "Жинхэнэ найз"-ын клубээр нийт 300-400 орчим залуучуудад хүрж, 30 гаруй бүлгийг ХААИС, 32 дунд сургууль, Мо-Со коллеж дээр амжилттай явуулсан. Мөн "Жинхэнэ найз" хөтөлбөрийг Төв аймаг Жаргалант сумын "Амьд Үг" чуулган, "Гэрэлт" чуулган, ХУД-ын "Амийн Ундарга" чуулган, БЗД-ийн "Цайз Ивээл" чуулган, Дорнод аймгийн "Мөнхийн Амлалтын Солонго" чуулганууд тус тус амжилттай хэрэгжүүлээд байна. Та өөрийн чуулганы залуучуудын үйлчлэлдээ хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Бурхан Монголын залуу үеийг аврах ажилдаа та биднийг үргэлжлүүлэн ашигласаар байх болтугай!
"ЖИНХЭНЭ НАЙЗ" КЛУБ
“Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн үнэт сургаал нь гэр бүл, ах дүүс, анд нөхөд ард түмнийг минь хариу нэхдэггүй жинхэнэ хайр дотор нэгтгэн босгох агуу сургаал билээ. Тиймээс “ЖИНХЭНЭ НАЙЗ ХӨДӨЛГӨӨН”-ий “ЖИНХЭНЭ НАЙЗ КЛУБ” нь монголын минь ирээдүй болсон залуу хүн бүрийг сул талаа засаж давуу талаа хурцалж, амьдралын асуудал бэрхшээлийг даван туулж чаддаг, залуу үеэ гэрэлтүүлсэн хүчирхэг, зөв монгол хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөр гэдгийг багш та зорилгоо болгоорой.
ХААИС дээрх Жинхэнэ найз клуб
YFC Book cafe дээрх жинхэнэ найз клуб
МОНСО Коллеж дээрх жинхэнэ найз клуб
32-р дугаар сургууль дээр хийсэн жинхэнэ найз клуб
"ЖИНХЭНЭ НАЙЗ" КЕМП
2019 онд Жинхэнэ найз кемпийг нийт 15 чуулганы 250 залуусын дунд зохион байгуулсан. Бид энэ удаагийн кемпийн "Дэлхийн зөн" ОУБ-гын Сонгино Хайрхан Дүүргийн салбартай хамтран СХБ дүүрэг дэх чуулгануудын залуусын үйлчлэлийг босгох зориолгоор тус кемпийг зохион байгуулсан билээ.
ЖИНХЭНЭ НАЙЗ" КОНФЕРЕНЦ
2018.06.27-30-нд “Жинхэнэ найз” конференцийг
Христитгэлт залуучуудынхаа дунд зохион байгуулсан.
Тус Конференцэд 20 чуулганы 300 залуучууд цугларч
“Жинхэнэ найз” хөдөлгөөнд нэгдсэн
Жинхэнэ найз конференцийн зорилго:
2021 онд 1 удаагийн конференц
Христитгэлт залуусыг сайн мэдээнд уриалах
Залууст сайн мэдээ тараах
"ЖИНХЭНЭ НАЙЗ" ЗАЛУУСЫН БИБЛИ
Библийн шинэ гэрээний Иохан ном болон хуучин гэрээний сургаалт үгс ном болон нийт 54 долоо хоногийн чимээгүй цагийн материал. Мөн чимээгүй цагийн материалыг 15-24 насны GEN-Z үеийн залуус өөрсдийнхөө үгээр Бурханаас авсан илчлэлт илэрхийлэлээ найзуудтайгаа хуваалцсан залууст зориулсан залуусын библи.
Оролцогчийн гарын авлага, багшийн гарын авлага, захианы дугтуу, мэдрэмжийн карт, 3 сартай хүүхдийн модел, судалгааны цаас, клубийн урилга, төгсөлтийн гэрчилгээ .
"Жинхэнэ найз" Клубыг хэрхэн хийх вэ ?
"ЖИНХЭНЭ НАЙЗ ХӨДӨЛГӨӨН" нь өнөөгийн залууст жинхэнэ харилцаагаар дамжуулан Христийн сайн мэдээг хүргэх шинэ аргачлал юм.
Бид залуусын клүбээр дамжуулан тэдний амин чухал сэдвүүдээр үнэн зөв мэдээллийг өгч, улмаар христитгэлийн тухай ярилцаж дагалдууллаа эхлүүлэх үр дүнтэй хөтөлбөр юм.
Хэрвээ та чуулганыхаа залуусын үйлчлэлд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Холбогдох утас: 99917857, 95517857
Сургалтын материал 70.000₮