“Христийн төлөөх залуус” ТББ
Төслийн үндэслэл:
2022 онд ковидын дараах Монголын залуучуудын үйлчлэлийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор МЭЭ-ийн Өсвөр залуучуудын үйлчлэлийн албанаас залуучуудын пастор ахлагч болон залуусын дунд судалгаа хийсэн. Тус судалгааны үр дүнд:
· Сайн мэдээ тараах идэвхи цар тахалын дараа 44 хувь буурсан
· Нийт судалгаанд оролцсон чуулгануудын 32 хувь нь залуучуудын үйлчлэлээ тогтмол хийж байна.
· Чуулгануудын 70 орчин хувь нь залуучууд уруу чиглэсэн дагалдуулалтын хөтөлбөргүй.
· Судалгаанд хамрагдсан пастор ахлагчидын 10 хувь нь л залуучуудад үйлчилж байгаа бөгөөд залуучуудын үйлчлэл яагаад буурч байгаа вэ гэсэн асуултад хараа дуудлагатай удирдагчид байхгүй гэсэн хариулт өгсөн.
Эдгээр болон бусад тоо баримтуудыг хархад залуучуудын үйлчлэл ковидын дараа маш хүнд байдалтай байна. Эдгээр нөхцөлд хүргэж байгаа үндсэн 3 шалтгаан байна гэж бид харж байна.
Залуучуудын үйлчлэлийн удирдагчид цалингүй байна
Залуучуудын удирдагчидыг зориудаар бэлтгэхгүй байна
Залууст зориулсан хөтөлбөр, дагалдуулалтын хөтөлбөр байхгүй байна.
Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор “Христийн төлөөх зулаас” ТББ нь залуучуудын бусад байгуулгуудтай хамтран COACH хөтөлбөрийг эхлүүлж байна.